Афганистаны асуудлаарх гурав дахь тусгай хуралдаан Доха хотноо болжээ
2024-07-01 11:02:55
Share
Share this with Close
youtube WeChat

Тухайн нутгийн цагаар 6-р сарын 30-нд, Афганистаны асуудлаарх гурав дахь тусгай хуралдаан Катарын нийслэл Доха хотноо болж, улс төрийн асуудал эрхэлсэн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Розмари ДиКарло хурлыг даргалжээ. Хоёр өдөр үргэлжлэх уг хурлаар банк санхүү, хар тамхи, мансууруулах бодисын хяналт, олон улсын хамтын ажиллагаа зэрэг асуудлаар ярилцах юм. 

Уг хурал хаалттай хэлбэрээр явагджээ. Афганистаны түр засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Мужахид төлөөлөгчдийн ахлагчийн хувиар үг хэлэхдээ, Афганистаны түр засгийн газрын албан тушаалтнууд болон банк, санхүүгийн салбарын эсрэг хориг арга хэмжээ авах талаар уг хурлын үеэр “бүтээлч яриа хэлэлцээ”өргүүлэх ёстой гэлээ. 

Розмари ДиКарло хэлэхдээ, Афганистаны асуудлаарх гурав дахь тусгай хурал амжилттай зохиогдсон. Хоёр тал зарчмын дагуу илүү харилцаатай байж, Афганистаны ард иргэдэд туслан олон салбарт ахиц дэвшил гаргахыг хүсэж байна гэжээ. 

Уг хуралд Афганистаны түр засгийн газраас анх удаагаа төлөөлөгчөө томилон оролцуулж байгаа юм. НҮБ-ын Афганистаны асуудлаарх тусгай хурал 2023 оны 5-р сар, мөн 2024 оны 2-р сард Доха хотноо зохиогдож байсан түүхтэй. Гэхдээ Афганистаны түр засгийн газраас ерөөс төлөөлөгч томилон оролцуулж байгаагүй. Энэ удаа анх удаа оролцож байгаа юм.