Шашны асуудал гэгчийг ашиглан Хятадын дотоод засаглалд хөндлөнгөөс оролцохоо болихыг шаардав
2024-07-01 17:32:15
Share
Share this with Close
youtube WeChat

7-р сарын 1-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин ээлжит хэвлэлийн бага хурлыг даргалан хуралдуулав. Америкийн төрийн департамент өнгөрсөн долоо хоногт 2023 оны олон улсын шашны эрх чөлөөний тайлан нийтэлж, Хятадын шашны асуудлаар хариуцлагагүй мэдэгдэл хийжээ. Үүнд Хятад улс ямар байр суурь илэрхийлэх вэ? гэсэн сэтгүүлчийн асуултад Мао Нин хариулахдаа, Америкийн "тайлан" гэгч нь үнэн бодит байдлыг үл тоомсорлож, худал, хуурамч мэдээллээр дүүрэн, үзэл суртлын өрөөсгөл үзлийг баримталж, Хятадын шашны бодлогыг зориудаар гүтгэн доромжилжээ. Хятад улс үүнийг эрс эсэргүүцэж байна. Хятадын засгийн газар иргэдийн шашин шүтэх эрх чөлөөг хуулийн дагуу хамгаалж, Хятадын бүх үндэстнүүдийн ард түмэн хуулийн дагуу шашин шүтэх эрх чөлөөг бүрэн эдэлдэг. Одоогийн байдлаар Хятадад бүх төрлийн 200 сая орчим шашин шүтлэгтэн, 380 мянга гаруй шашны зүтгэлтэн, 5500 орчим шашны бүлэг, 140 мянга гаруй шашны үйл ажиллагаа явуулдаг газар хуулийн дагуу бүртгэлтэй байна. Бодит үнэн ил тодорхой бөгөөд мушгин гуйвуулахыг зөвшөөрөхгүй гэв.

Мао Нин хэлэхдээ, "геноцид" гэгч нь АНУ-ын зохиосон худал зүйл юм. 1953 оны Хятад улсын анхны хүн амын тооллогоос 2020 оны долоо дахь удаагийн тооллого хүртэл Шиньжян дахь Уйгур үндэстний хүн ам 3 сая 607.6 мянгаас 11 сая 624.3 мянга болж нэмэгджээ. Уйгар үндэстний хүн амын өсөлтийн хурд нь Шиньжяны нийт хүн амын өсөлтийн хурдаас өндөр байгаа төдийгүй, бүх үндэстний цөөнхийн хүн амын өсөлтийн хурдаас ч өндөр, орон нутгийн хятад үндэстний хүн амын өсөлтийн хурдаас үлэмж өндөр байна. Шиньжянд эдүгээ нийгмийн тогтвортой байдал, эдийн засгийн хөгжил, үндэстнүүдийн эв нэгдэл, шашны эв найрамдал, иргэдийн амьжиргаа сайжирсан байна. АНУ бодит үнэнийг үл тоомсорлож, худал хуурмаг, утгагүй яриа удаа дараа дэгдээж байгаагийн жинхэнэ зорилго нь Хятад улсыг хязгаарлан дарах шахалт үзүүлэх шалтаг хайж буй явдал юм гэв.