Ши Жиньпин Австралийн шинэ амбан захирагчид баяр хүргэв
2024-07-01 10:58:37
Share
Share this with Close
youtube WeChat

7 дугаар сарын 1-нд, Хятад улсын дарга Ши Жиньпин Саманта Мостинд цахилгаан илгээж Австралийн амбан захирагч болсонд нь баяр хүргэжээ.

Ши Жиньпин тэмдэглэхдээ, Хятад Австрали харилцан чухал хамтын ажиллагааны түнш, бүгд Ази Номхон далайн бүс нутгийн чухал гишүүн бөгөөд дэлхийн олон туйлшралтын үйл явцын чухал хүчин юм. Эрүүл тогтвортой хөгжиж буй Хятад Австралийн харилцаа хоёр орон болон хоёр орны ард түмний язгуур ашиг сонирхол, алс хэтийн ашиг тусад нийцэхийн зэрэгцээ бүс нутаг болон дэлхийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтэд ч тустай юм. Хятад Австралийн харилцааны хөгжлийг би дээд хэмжээнд чухалчлан үздэг бөгөөд Австралийн талтай хамтаар хичээн зүтгэж, харилцан хүндэтгэх, харилцан ашигтай хамтаар амжилтад хүрэх, ижил талаа нэгтгэн ялгаатай талаа тогтоон барих зарчмын дагуу нэн боловсронгуй тогтвортой, нэн баялаг үр бүтэмжид хүрсэн Хятад Австралийн иж бүрэн стратегийн түншийн харилцаа болгох бүтээн байгуулалтыг урагш ахиулж, хоёр орны ард түмэнд илүү сайн ашиг тус бүтээхэд бэлэн байна гэжээ.