Хятадын жуулчид Лаост визгүй аялах боломжтой болжээ
2024-07-01 19:11:15
Share
Share this with Close
youtube WeChat

Лаосын Мэдээлэл, соёл, аялал жуулчлалын яамнаас саяхан гаргасан бодлогын дагуу 2024 оны 7-р сарын 1-ээс 2024 оны 12-р сарын 31 хүртэл Лаос тус улсын аялал жуулчлалын компаниас зохион байгуулсан, Хятадын дотор газар, Хонконг, Макао, Тайваний жуулчдын группийн энгийн паспорттай жуулчдад 15 хоногийн хугацаатай визгүй зорчих бодлого хэрэгжүүлнэ.

Лаос улс нь жуулчлалын группийн аяллыг Лаосын Мэдээлэл, соёл, аялал жуулчлалын яамнаас бүртгэлтэй, лицензтэй Лаосын аялал жуулчлалын компаниар зохион байгуулахыг шаардаж байна.

Ctrip-ийн тоо бүртгэлээс үзвэл, энэ он гарснаас хойш Хятадын дотор газрын жуулчдын Лаос руу аялах захиалга өмнөх жилээс хоёр дахин нэмэгдэж, Лаос руу зуны аялалын захиалга 140 гаруй хувиар нэмэгдсэн байна. Лаос Хятадын аялал жуулчлалын групийн жуулчдад визгүй бодлого хэрэгжүүлсний дараа "Сингапур, Малайз, Тайланд"-тай хил залгаа визгүй бүс байгуулж, Хятадын жуулчдыг Зүүн өмнөд Ази руу аялахад дөхөм үзүүлэх юм байна.