ХТРТ-ийн шилдэг нэвтрүүлгийг Тажикстаны үзэгчдэд толилуулах арга хэмжээний нээлт болов
2024-07-01 10:56:36
Share
Share this with Close
youtube WeChat

Ши Жиньпин даргын Тажикстанд хийх төрийн айлчлалыг тохиолдуулан орон нутгийн цагаар 6-р сарын 30-ны өдөр Хятадын төв радио телевиз болон Тажикстаны үндэсний мэдээллийн "Ховар" агентлаг, Синамо телевиз хамтран зохион байгуулсан ХТРТ-ийн шилдэг нэвтрүүлгийг Тажикстаны үзэгчдэд толилуулах арга хэмжээний нээлт Душанбе хотноо болов. "Миний таньдаг Ши Жиньпин" зэрэг телевизийн шилдэг арав гаруй нэвтрүүлгийг Тажикстаны гол гол хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацсан байна.

ХКН-ын Төв Хорооны Суртал ухуулгын яамны дэд сайд, Хятадын төв радио телевизийн захирал Шэнь Хайшюн, Тажикстаны үндэсний мэдээллийн "Ховар" агентлагийн орос хэл дээрх ерөнхий редактор Батенкова, БНХАУ-аас Тажикстан улсад суугаа Элчин сайд Жи Шуминь нар видео илтгэл тавив.

"Миний таньдаг Ши Жиньпин", "Хөгжил цэцэглэлтийн зам", "Шинэ торгоны замын симфони", "Дүньхуаны хайр", "Тэнгэр уулын ар өмнө" зэрэг арав гаруй баримтат болон уран сайхны киног толилуулж, Хятадын өргөн уудам, олон талт бүс нутгийн соёл, ардын зан заншил, Хятадын өөр өөр бүс нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн өөрчлөлтийг харуулж, Хятадын шинэ эриний эрч хүчтэй байдлыг тухайн нутгийн ард түмэнд танилцуулж, соёл иргэншил хоорондын харилцан суралцах, харилцан ашигтай хамтын ажиллагаа, хамтран ажиллаж хамтаар амжилтад хүрэх сайн сайхан хүсэл эрмэлзлийг уламжилсан байна.

Тажикстаны үндэсний мэдээллийн "Ховар" агентлаг, Синамо телевиз зэрэг олон платформ дээр 7-р сарын 6 хүртэл өндөр чанартай нэвтрүүлгүүдийг дамжуулах болно. Тус арга хэмжээний талаар Тажикстаны олон хэвлэл мэдээллийн хэрэгсэл мэдээлжээ.