Бүхий л зорилтоо биелүүлэхээс өмнө Израиль гал зогсоохгүй
2024-07-01 16:12:43
Share
Share this with Close
youtube WeChat

Арабын хиймэл дагуулын телевизийн мэдээлснээр, Израилийн Ерөнхий сайд Беньямин Нетаньяху тухайн нутгийн цагаар зургадугаар сарын 30-нд мэдэгдэхдээ, Израилийн тал ХАМАС-тай үргэлжлэн байлдана, бүхий л зорилтоо биелүүлэхээс өмнө Газын бүс дэх цэргийн ажиллагаагаа зогсоохгүй гэжээ. 

ХАМАС-ыг утгаж, барьцаалагдсан бүх хүмүүсийг суллаж, Газын бүс Израилийн талд аюул учруулахгүй, мөн бусад зорилтуудыг бүхнийг биелүүлбэл бид цэргийн үйл ажиллагаагаа зогсоох болно гэж Беньямин Нетаньяху мэдэгдсэн гэж эх сурвалжид мэдээлжээ. 

Тэрээр мөн, бид эдгээр бүх зорилтоо биелүүлж чадна гэдэгт бат итгэлтэй байна гэж дахин онцолжээ. 

Палестин, Израилийн мөргөлдөөн дахин дэгдсэнээс хойш, Израилийн Газын бүс дэх цэргийн үйл ажиллагааны улмаас 37 мянган палестин иргэд амиа алдаж, 86 мянган хүн шархдаж бэртсэн байна.