Ши Жиньпин дарга Казахстан, Тажикстан хоёр оронд төрийн айлчлал хийх гэж байна
2024-07-01 17:28:29
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын ГХЯ-ны өнөөдөр /2024.07.01/ хуралдуулсан хэвлэлийн бага хурлыг Мао Нин даргалж , сэтгүүлчийн сонирхсон асуултад хариулжээ. 

Сэтгүүлчээс “Ши Жиньпин дарга Казахстан, Тажикстан хоёр оронд төрийн айлчлал хийх гэж байна. Уг айлчлалын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, мөн уг хоёр орны Хятад хоорондын харилцааны хөгжилд Хятад улс ямар хүлээлттэй байгаа бий гэж” асуулаа. 

Үүнтэй холбогдуулан Мао Нин хэлэхдээ, Казахстан нь Хятадын найрсаг хөрш бөгөөд иж бүрэн стратегийн түнш. Уг айлчлалыг багтаагаад Ши Жиньпин дарга тав дахь удаагаа Казахстанд айлчилж байна. Уг айлчлалаар дамжуулан Хятад Казахстаны харилцааг улам илүү шат ахиулж, хоёр орны “бүс ба зам”-ыг өндөр чанартай хамтран байгуулах агуулгыг баяжуулж, улмаар хоёр орны иргэдэд илүү их үр өгөөжөө хүртээх болно гэжээ. 

Тажикстан нь Хятадын найрсаг хөрш бөгөөд иж бүрэн стратегийн түнш. Уг айлчлал нь Ши Жиньпин даргын таван жилийн дараах Тажикстанд хийх гэж буй төрийн айлчлал болж байна. Хятад улс Тажикстантай хамт үүгээр боломж болгон, улс төрийн итгэлцлээ улам бэхжүүлж, “бүс ба зам”хамтын ажиллагааг улам чансаатай хамтран байгуулж, хоёр орны иргэдийн суурийг бэхжүүлж, хоёр орны харилцааны хөгжилд шинэ хүчин сэлбэж, Хятад Тажикстаны иж бүрэн стратегийн харилцааг шат ахиулахад бэлэн байна гэжээ.