ХТРТ-ийн шилдэг нэвтрүүлгүүд Казахстанд дэлгэцээр гарна
2024-07-01 10:32:17
Share
Share this with Close
youtube WeChat

Ши Жиньпин дарга ШХАБ-ын гишүүн орнуудын тэргүүн нарын зөвлөлийн 24 дүгээр хуралдаанд оролцож, түүнчлэн урилгын дагуу Казахстан улсад төрийн айлчлал хийх гэж буйтай холбогдуулан, ХТРТ болон Казахстаны Ерөнхийлөгчийн Радио, телевизийн хэрэг эрхлэх ерөнхий газрын дэргэдэх Торгоны зам телевиз, "Атамекен" телевизийн хамтран зохион байгуулж буй ХТРТ-ийн шилдэг нэвтрүүлгийг Казахстаны үзэгчдэд хүргэх ажиллагаа орон нутгийн цагаар 6-р сарын 30-ны өдөр Астана хотноо нээлтээ хийв. "Миний таньдаг Ши Жиньпин" зэрэг телевизийн шилдэг арав гаруй нэвтрүүлгүүдийг Казахстаны гол гол хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацах юм. Видео бичлэгээр гүүр болгож, үйл явдлаар холбоос болгож, Хятад Казахстаны найрамдал, хамтын ажиллагааг ахиулах чухал ач холбогдолтой юм.

ХКН-ын Төв Хорооны Суртал ухуулгын яамны дэд сайд, Хятадын Төв Радио Телевизийн захирал Шэнь Хайшюн, Казахстаны Ерөнхийлөгчийн Радио телевизийн хэрэг эрхлэх ерөнхий газрын ерөнхий менежер Карибаева, Хятадаас Казахстанд суугаа элчин сайд Жан Шяо нар видео илтгэл тавьжээ.

Шэнь Хайшюн хэлэхдээ, Ши Жиньпин дарга Казахстанд "Торгоны замын эдийн засгийн бүс"-ийг хамтран бүтээн байгуулах санаачилгыг 2013 онд анх дэвшүүлсэн. 10 гаруй жилийн турш хамтын бүтээн байгуулалт, хамтаар хуваалцсан нь эртний торгоны замд шинэ боломжийг нээж өгч, сайн сайхан зүйлээ нэгтгэсэн харилцаа солилцоо нь соёл иргэншлийн үр жимсийг бүтээсэн юм. Хятадын төв радио телевиз дэлхийн жишигт нийцсэн шинэ хэвлэл мэдээллийн хэрэгслийн хувьд Хятад, Казахстаны соёлын солилцоо, ард түмний харилцааг ахиулан, Торгоны замын үзэл санааг өвлөн, хөгжүүлэхийг эрмэлзсээр ирсэн. ХТРТ нь Казахстаны хэвлэл мэдээллийнхэнтэй ажил хэрэгч хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, Хятад Казахстаны харилцааны шинэ "алтан гучин жил"-ийг хамтдаа бүтээн байгуулж, үе үеийн найрамдал, өндөр түвшний итгэлцлийг урагшлуулж, зовлон жаргалаа хамтатгасан Хятад Казахстаны хувь заяаны нэгдмэл цогцын бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулахад бэлэн байна гэв.

6-р сарын 30-наас эхлэн ХТРТ-ийн "Миний таньдаг Ши Жиньпин", "Хөгжил цэцэглэлтийн зам", "Шинэ торгоны зам дахь симфони", "Алтай нуруу" зэрэг арав гаруй баримтат болон уран сайхны киног Казахстаны Торгоны зам телевиз, Атамекен телевиз зэрэг гол гол мэдээллийн хэрэгслийн дэлгэцээр гарах юм.