Бээжингээс Москва чиглэлийн энэ оны анхны ачааны галт тэрэг хөдөллөө
2024-07-01 19:42:44
Share
Share this with Close
youtube WeChat

Өнөөдөр Хятад-Европ чиглэлийн галт тэрэг Бээжингээс Орос руу хөдөлж, энэ онд Бээжингээс Москва руу чиглэсэн Хятад-Европын анхны галт тэрэг болохыг сэтгүүлч Хятадын үндэсний төмөр замын Бээжингийн товчооноос мэдээлжээ. 

Өнөөдөр, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, хувцас, барилгын материал зэрэг бараа дүүрэн ачсан Хятад-Европын галт тэрэг Бээжин хотын Пингу дүүргийн Мафан өртөөнөөс хөдөлж, Эрээнхотын төмөр замын боомтоор дамжин ОХУ-ын нийслэл Москва хотыг зорилоо. 

Хятадын үндэсний төмөр замын Бээжингийн товчооны холбогдох албаны хүн хэлэхдээ, энэ онд Бээжингээс Москва хүрэх Хятад-Европ чиглэлийн галт тэрэг ажиллаж эхэлснээр Бээжин хот болон Ази, Европын орнуудыг холбосон олон улсын ложистикийн сувгийг улам өргөжүүлж, Хятадын бүтээгдэхүүнийг дэлхийн олон оронд хүргэх төдийгүй гадаадын илүү олон бүтээгдэхүүнийг Хятадын зах зээлд нийлүүлнэ гэжээ.