Энх тайвнаар зэрэгцэн орших таван зарчмыг сайтар өвлөн уламжилна
2024-07-01 17:24:12
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн бага хурлыг өнөөдөр /2024.07.01/ Мао Нин даргалж, сэтгүүлчийн сонирхсон асуултад хариулжээ. 

Сэтгүүлчээс “Энх тайвнаар зэрэгцэн орших таван зарчмыг нийтэлсний 70 жилийн ойг тэмдэглэх хурлын дараа Хятад улс "Энх тайвнаар зэрэгцэн орших таван зарчмын 70 жилийн ойг тэмдэглэх хурлын Бээжингийн тунхаг"-ыг нийтэлсэн. Энэ тухай хэвлэлийн төлөөлөгч дэлгэрэнгүй тайлбар өгнө үү” гэж асуулаа. 

Үүнтэй холбогдуулан Мао Нин хэлэхдээ, хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулахыг ахиулах нь шинэ нөхцөл байдал дор Энх тайвнаар зэрэгцэн орших таван зарчмыг өвлөн уламжлах зайлшгүй хандлага гэж талууд үзэцгээсэн байна. Уг бага хурлын үеэр Ши Жиньпин даргын тусгай сэдэвт илтгэлдээ дэвшүүлсэн “зургаан талын санал санаачилгыг” талууд өргөнөөр хүлээн зөвшөөрсөн бөгөөд бүрэн эрхт байдлын эрх тэгш байдлыг баримталж, харилцан хүндэтгэж, энх тайванч хөгжлийн замаар замнах, хамтран ажиллаж хамтдаа хожих, олон улсын шударга ёсыг хамгаалж, нээлттэй, хүртээмжтэй байдлыг харуулах зэргийг дахин онцолсон юм. Хятад улс талуудтай хамтдаа уг бага хурлаар тохиролцсон нийтлэг ойлголтыг сайтар хэрэгжүүлж, энх тайвнаар зэрэгцэн орших таван зарчмыг өвлөн уламжилж, хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцын бүтээн байгуулалтыг ахиулахад бэлэн гэжээ.