Хятад Америкийн сансар судлалын хамтын ажиллагаанд Хятадын засгийн газар нээлттэй байр суурьтай
2024-07-01 16:28:45
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын ГХЯ-ны өнөөдөр/2024.07.01/ хуралдуулсан хэвлэлийн бага хурлыг Мао Нин даргалж, сэтгүүлчийн сонирхсон асуултад хариулжээ. 

Америкийн сансар судлалын агентлаг (NASA)-ийн хэвлэлийн төлөөлөгчийн ярьсан үг яриатай холбогдуулан Мао Нин хэлэхдээ, Хятад Америкийн сансар судлалын хамтын ажиллагааны талаар Хятадын засгийн газар нээлттэй байр суурьтай байдаг, "Чан Э-6" үүрэгт ажлаа амжилттай биелүүлсэн нь дэлхий нийтэд боломж харуулсан хэрэг болж байна, дэлхийн орнууд сарны дээж авах судлалд бидэнтэй хамтран ажиллахыг урьж байна. Америкийн тал “Вольфын хэлэлцээр” зэрэг дотоодынхоо хууль тогтоомжоо мартсан байдал юм шиг байна, Америкийн шинжлэх ухаантан Хятадтай холбогдох хамтын ажиллагаа өрнүүлэхийг уг орны засгийн газар нь зөвшөөрөх эсэхийг бид мэдэхгүй байна гэжээ.