Хөхнуур-Төвөдийн төмөр зам ашиглалтад ороод 18 жил болов
2024-07-01 16:19:01
Share
Share this with Close
youtube WeChat

Хөхнуур-Төвөдийн төмөр зам нийт шугамаараа ашиглалтад орсны 18 жилийн ой өнөөдөр 7-р сарын 1-нд тохиолоо. 2024 оны 6-р сарын эцсийн байдлаар, дэлхийн далайн түвшнээс хамгийн өндөрт тавигдсан, хамгийн урт зам шугамтай, хамгийн хурдан аялдаг өндөрлөгийн төмөр зам болох Хөхнуур-Төвөдийн төмөр зам нийт 309 сая зорчигчийг аюулгүй тээвэрлэжээ.

2006 оны 7-р сарын 1-нд Хөхнуур-Төвөдийн төмөр замын хөдөлгөөнийг бүрэн нээж, дэлхийн төмөр замын бүтээн байгуулалтын түүхэнд гайхамшиг бүтээж, Хөхнуур-Төвөдийн өндөрлөгийн хөгжлийг хязгаарласан тээврийн гацааг эвдэж, Төвөдөд төмөр зам нэвтрээгүй байсан түүхийг өөрчилсөн. 2014 онд Лхас-Шигацын чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор Лхас-Шигацын чиглэлд авто тээврээр 6 цаг явдаг байсан бол төмөр замаар ердөө 2 цаг 47 минутад очих болсон юм. Хөхнуур-Төвөдийн төмөр зам ашиглалтад орсноос хойш (2024 оны 6-р сарын эцсийн байдлаар) нийт 913 сая тонн ачаа тээвэрлэсэн бөгөөд үүнээс 84 сая 247 мянган тонн барааг Төвөд руу болон Төвөдөөс гадагш тээвэрлэснийг статистик тоо баримт харуулж байна. Ачаа тээврийн хэмжээ 2006 онд 24.91 сая тонн байсан бол 2023 он гэхэд 74 сая 190.2 мянган тонн болж өссөн байна.