Хятад-Ази, Европын 8 дахь экспо өндөрлөв
2024-07-01 19:22:15
Share
Share this with Close
youtube WeChat

Өчигдөр, 30-нд Хятадын Худалдааны яам, Гадаад харилцааны яам, Хятадын худалдаанд тус дөхөм үзүүлэх нийгэмлэг, ШУӨЗО-ны захиргаа хамтран зохион байгуулсан “Торгоны зам дагуух шинэ боломжууд, Ази Европын шинэ эрч хүч” гол уриатай Хятад-Ази, Европын 8 дахь экспо бүрэн дүүрэн амжилттай өндөрлөлөө. 

Хятад- Ази, Европын экспогийн нарийн бичгийн дарга нарын газраас мэдээлснээр, экспогийн үеэр шинэ эрчим хүч, шинэ материал, электрон мэдээллийн технологи, нүүрс химийн үйлдвэрлэл, нэхмэл, бэлэн хувцас, худалдааны ложистик зэрэг салбарыг хамарсан 610 тэрбум гаруй юань бүхий 360 гаруй хамтын ажиллагааны төсөлд гарын үсэг зурсан байна. 

Экспод 50 улс, бүс нутаг, олон улсын байгууллага оролцож, 27 улс, бүс нутаг, олон улсын байгууллага үндэсний павильон, имиж павильон гаргаж, дотоодын 1000 гаруй аж ахуйн нэгж оролцсон байна. Зургадугаар сарын 26-30-ны өдрүүдэд Шиньжяны олон улсын хурал, үзэсгэлэнгийн төвд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн зочид хамтын ажиллагаа, хөгжлийг эрэлхийлж, хөгжлийн боломжоо хуваалцсан байна.