Тал орчим хувийн иргэд Жо. Байденыг Ерөнхийлөгчийн сонгуульд үргэлжлэн оролцохыг хүсээгүй
2024-07-01 10:06:25
Share
Share this with Close
youtube WeChat

Тухайн нутгийн цагаар зургадугаар сарын 30-нд, Америкийн CBS телевиз болон YouGov санал асуулгын агентлаг хамтран явуулсан санал асуулгын дүнгээс үзэхэд, Ардчилсан намаас сонгогчдын тал орчим хувь нь (46%) АНУ-ын одоогийн Ерөнхийлөгч Жо. Байден ирэх 11-р сард болох АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох ёсгүй гэж үзсэн, энэ тоо нь энэ оны 2-р сараас арван нэгжээр нэмэгдсэн байна. Харин Ардчилсан намаас сонгогчдын 54 хувь нь Жо. Байдены сонгуульд өрсөлдөхийг дэмжсэн юм. 

Эх сурвалжид мэдээлснээр, энэхүү санал асуулга нь зургадугаар сарын 28-29-ны өдөр бүртгэлтэй 1130 сонгогчдын дунд явуулсан юм байна. АНУ-ын ерөнхийлөгч Жо. Байден, ерөнхийлөгч асан  Доналд Трамп нар зургадугаар сарын 27-ны орой анхны телевизийн мэтгэлцээн явуулсан, тухайн халз мэтгэлцээний үеэр Жо. Байдены төлөв байдал, үг яриа хэсэгтээ асуудалтай байснаас зарим Ардчилсан намынхан түүнийг сонгуулийн кампанит ажилд үргэлжлүүлэн оролцох эсэх талаар санаа зовниж эхэлжээ.