Хиймэл оюун ухаанаар дамжуулан эмэгтэйчүүдийн эрхийг дэмжих тухай хамтарсан мэдэгдэл хийжээ
2024-07-02 09:35:56
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 7-р сарын 1-нд, Хятадаас НҮБ-ын Женев дэх төлөөлөгчийн газар болон Швейцарь дахь олон улсын бусад байгууллагад суугаа суурин төлөөлөгч, элчин сайд Чэнь Шюй НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 56-р чуулганд дэлхийн 80 гаруй орныг төлөөлөн хиймэл оюун ухаанаар дамжуулан эмэгтэйчүүдийн эрхийг дэмжих тухай хамтарсан мэдэгдэл хийжээ.

Хамтарсан илтгэлдээ дөрвөн зүйлт санаачилга дэвшүүлэв. Нэгд, хүнээр гол төв болгож, жендрийн тэгш байдлын зарчим баримталж, хиймэл оюун ухааны засаглалд эмэгтэйчүүдийн цогц, тэгш, утга учиртай оролцоог дэмжих. Хоёрт, ялгаварлан гадуурхахгүй байх зарчмыг баримталж, хиймэл оюун ухааны системийн шударга, үл гадуурхалтын байдлыг бий болгох. Гуравт, ёс зүйг баримталж, хиймэл оюун ухаанаар дамжуулан жендрийн тэгш эрхийн зарчим хийгээд хэм хэмжээг боловсронгуй болгох. Дөрөвт, олон улсын хамтын ажиллагааг баримталж, хиймэл оюун ухааны цоорхойг нөхөж, хиймэл оюун ухаанаас дэлхийн эмэгтэйчүүдийн үйлст авчирсан тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд хамтран ажиллах эдгээр болно.