Хиймэл оюуны ухааны чадавхыг дээшлүүлэх чиглэлээрх олон улсын хамтын ажиллагааны тухай тогтоол баталжээ
2024-07-02 09:41:52
Share
Share this with Close
youtube WeChat

Тухайн нутгийн цагаар долдугаар сарын 1-нд, Хятад улсын санаачлан дэвшүүлсэн хиймэл оюуны ухааныг ашиглан хэрэглэх чадавхыг дээшлүүлэх чиглэлээрх олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх тухай тогтоолыг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганаар баталсан байна. Уг тогтоолыг батлахад 140 орчим орон оролцжээ. 

Уг тогтоол нь хиймэл оюун ухааныг ашиглахдаа хүн төвтэй байх, эерэг чиглэлээр ашиглах, хүн төрөлхтөнд үр өгөөжөө хүртээх гэсэн зарчмыг баримталж, олон улсын хамтын ажиллагаа, бодит үйлдлээрээ улс орнуудын, тэр дундаа хөгжиж буй орнуудын хиймэл оюун ухааныг ашиглах чадавхыг дээшлүүлж, улмаар хиймэл оюун ухааны дэлхийн засаглалд хөгжиж буй орнуудын төлөөлөх байр суурь, дуу хоолойг нэмэгдүүлж, нээлттэй, шударга, үл ялгаварлан гадуурхсан бизнесийн орчныг бүрдүүлж, мөн НҮБ-ын олон улсын хамтын ажиллагаанд үзүүлж буй гол цөм үүргийг дэмжиж, хиймэл оюун ухааныг хүртээмжтэй, тогтвортой хөгжүүлж, НҮБ-ын 2030 оны Тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг болно. Иймд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганаар Хятадын дэвшүүлсэн хиймэл оюун ухааныг ашиглах тухай төслийг бүрэн баталсан байна. 

2023 оны 10-р сард Ши Жиньпин “Дэлхийн хиймэл оюун ухааны засаглалын санаачилга” дэвшүүлж, дэлхийн хүрээнд хиймэл оюуныг удирдан хөгжүүлэхэд тодорхой чиглэл заасан юм. Энэхүү тогтоол нь хиймэл оюун ухааны чадавхыг дээшлүүлэх чиглэлээрх олон улсын хамтын ажиллагааны талаарх НҮБ-аас гаргасан анхны тогтоол юм. Энэ нь “Дэлхийн хиймэл оюун ухааны засаглалын санаачилга” болон “Дэлхийн хөгжлийн санаачилга”-ын үндсэн агуулгыг бүрэн тусгаж, өргөн олон гишүүн орнуудын, ялангуяа хөгжиж буй орнуудын хүлээлтэд нийцсэн, хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцын үзэл баримтлалыг НҮБ-ын индэр дээрээс бодитоор хэрэгжүүлж буй томоохон арга хэмжээ болж байна.