Ши Жиньпин даргын айлчлалд Казахстан, Тажикстан хоёр орны олон салбарынхан өндөр хүлээлттэй байна
2024-07-02 11:20:54
Share
Share this with Close
youtube WeChat

Ши Жиньпин дарга Казахстанд очиж ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцох юм. Казахстан, Тажикстаны олон салбарынхан Ши Жиньпин даргын айлчлалыг халуун дотноор угтаж, энэ удаагийн айлчлал хоёр талт олон салбарын хамтын ажиллагаанд шинэ эрч хүч нэмж, бүс нутгийн хөгжлийн шинэ зураг төлөвлөгөөг хамтдаа гаргахыг хүсэж байна.

Казахстанаас Хятад улсад суугаа Элчин сайд Нурышев хэлэхдээ: Казахстан, Хятад хоёр орон байнгын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосон нь манай хоёр орны өндөр түвшний харилцан итгэлцлийг харуулж байна. Хятад улсын дарга ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцон, Казахстанд айлчлах гэж байна. Энэ нь Ши Жиньпин даргын Казахстанд хийх тав дахь айлчлал нь юм. Казахстаны Ерөнхийлөгч Касым Жормат Токаев өнгөрсөн оны тавдугаар сараас энэ оны гуравдугаар сар хүртэл Хятадад гурван удаа айлчилсан. Хоёр орны төрийн тэргүүн нар маш найрсаг, нягт харилцаатай байгаа нь хоёр орны харилцааны хөгжилд хүчтэй түлхэц өгсөн юм гэв.

Казахстаны "Талап" хэрэглээний судалгааны төвийн захирал Осакбаев хэлэхдээ: Казахстан, Хятадын хоёр талын харилцаа тогтвортой бат бөх суурьтай, манай хоёр орны удирдагчид ч гүн гүнзгий найрамдалтай байгаа нь хоёр орны харилцааны цаашдын хөгжилд чухал ач холбогдолтой. Бид "Хятадын талаарх ойлголтын индекс"-ийг жил бүр гаргадаг бөгөөд казах иргэдийн Хятад улсын талаарх эерэг сэтгэгдэл жил бүр нэмэгдэж байгаа нь судалгаагаар тогтоогдсон гэв.

Тажикстан улсын Засгийн газрын Залуучууд, спортын хорооны олон улсын харилцааны хэлтсийн дарга Аюбзода хэлэхдээ: Хятад улсын удирдагчийн Тажикстанд хийх айлчлал чухал ач холбогдолтой. Манай хоёр орон иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосон. Хятад улсын удирдагчийн айлчлалд Тажикстаны залуучууд өндөр хүлээлттэй байгаа бөгөөд Хятад улсын даргын айлчлалын бэлтгэл ажил ч эрчимтэй явагдаж байна. Ши Жиньпин даргын айлчлалын үеэр хоёр улсын төрийн тэргүүн нар залуучуудын солилцоо, хамтын ажиллагааны асуудлаар ярилцана гэдэгт найдаж байна гэжээ.

Тажикстаны нэгэн залуу Хайюм хэлэхдээ: Хятад улс бол манай сайн хөрш бөгөөд Тажикстантай олон жилийн найрсаг хамтын ажиллагаатай байсаар ирсэн. Тажикстаны ард түмэн маш зочломтгой, Ши Жиньпин даргыг үзэсгэлэнт Тажикстанд тавтай морилохыг бид халуун дотноор угтаж байна гэв.