Хятадын буухиа хүргэлтийн хэмжээ 80 тэрбум ширхэгээс давжээ
2024-07-02 10:03:16
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын үндэсний шуудангийн товчооны хяналт хэмжилтийн тоо баримтаас харахад, 6-р сарын 30-ны байдлаар, Хятад улсын буухиа хүргэлтийн бизнесийн хэмжээ 80 тэрбум ширхэгээс давж, 2023 оныхоос 59 хоногоор урьдчилжээ.

Энэ он гарснаас хойш Хятад улсын буухиа хүргэлтийн зах зээл хурдтай хөгжиж, сарын дундаж хүргэлтийн хэмжээ 13 тэрбум ширхэгээс давсан байна. Ялангуяа 6-р сараас хойш цахим худалдааны платформуудын жилийн дундах борлуулалт зэрэг таатай хүчин зүйлсийн нөлөөгөөр, буухиа хүргэлтийн ганц өдрийн хүргэлтийн дундаж хэмжээ 500 сая ширхэгээс давж, хэрэглээ, үйлчилгээ болон иргэдийн амьжиргааг хангахыг ахиулах зэрэг талаар идэвхтэй үүрэг гүйцэтгэсэн байна.