Ши Жиньпин Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн 24-р хуралд оролцоно
2024-07-02 11:20:20
Share
Share this with Close
youtube WeChat

Долдугаар сарын 2-ны үдээс өмнө Хятад улсын дарга Ши Жиньпин тусгай онгоцоор Бээжингээс хөдөлж, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн 24-р хуралд оролцон, Казахстан улсын ерөнхийлөгч Касым Жомарт Кемелевич Токаев, Тажикстан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нарын урилгаар уг хоёр оронд төрийн айлчлал хийх болно. 

ХКН-ын Улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн,Төв хорооны тамгын газрын дарга Цай Чи, Хятадын ГХЯ-ны сайд Ван И нар Ши Жиньпин даргыг дагалдан айлчилж байна.