Ши Жиньпиний тусгай элч Панамын ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд оролцлоо
2024-07-02 11:24:42
Share
Share this with Close
youtube WeChat

2024 оны 7-р сарын 1-нд Панамын Засгийн газрын урилгаар БНХАУ-ын дарга Ши Жиньпиний тусгай элч, Гаалийн ерөнхий газрын дарга Юй Жяньхуа уг орны нийслэл Панам хотод болсон Панамын ерөнхийлөгч Хосе Раул Мулиногийн тангараг өргөх ёслолд оролцжээ. Энэ үеэр Панамын ерөнхийлөгч Хосе Раул Мулино Юй Жяньхуатай уулзалт хийжээ. 

Юуны түрүүнд Ши Жиньпин даргын мэндчилгээг Панамын ерөнхийлөгч Хосе Раул Мулинод уламжлаад, Юй Жяньхуа цааш нь хэлэхдээ, Хятад, Панам дипломат харилцаа тогтоосон долоон жилийн турш хоёр орны харилцаа эрүүл тогтвортой хөгжиж, элбэг үр дүнд хүрч, хоёр орны ард иргэд үр өгөөжөө хүртээсэн. Хятад улс Панамын талтай хамтдаа улс төрийн итгэлцлээ улам бэхжүүлж, ажил хэрэгч хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлж, Хятад Панамын харилцааг улам хөгжүүлж, хоёр орны ард иргэдэд илүү их үр өгөөжөө хүртээхэд бэлэн байна гэжээ. 

Панамын ерөнхийлөгч Хосе Раул Мулино Ши Жиньпин даргад хүргэж буй дотнын мэндчилгээг Юй Жяньхуа уламжлан өгөхийг хүсээд, цааш нь хэлэхдээ, Панамын тад Хятад улс хоорондын харилцааг маш чухалчлан үзсээр ирсэн бөгөөд хоёр орны олон салбар дахь хамтын ажиллагааг улам бэхжүүлж, хоёр орны харилцааны хөгжлийг шат ахиулахад бэлэн байна гэжээ.