Хөрсний доройтолд орж байна гэж ЮНЕСКО сэрэмжлүүлжээ
2024-07-02 15:16:23
Share
Share this with Close
youtube WeChat

ЮНЕСКО долдугаар сарын 1 /2024.07.01/-нд сэрэмжлүүлж хэлэхдээ, 2050 он гэхэд дэлхийн газар нутгийн 90 хувь нь доройтолд орж , биологийн олон янз байдал болон хүний амьдралд томоохон эрсдэл учруулж болзошгүй гэжээ. Иймд газар нутгийн хамгаалалт, нөхөн сэргээх ажлыг эрчимжүүлэхийг ЮНЕСКО гишүүн орнууддаа хандан уриалж, уг чиглэлээрх мэдлэгийн орон зайг тэлэх үүднээс төрөл бүрийн арга хэмжээ авахыг санал болгожээ. 

ЮНЕСКО тухайн өдөр тайлан гаргаж, эрүүл хөрс нь экосистем, биологийн олон янз байдлыг хадгалах, уур амьсгалыг зохицуулах, хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх, усны нөөцийг цэвэршүүлэхэд маш чухал үүрэгтэй гэлээ. 

Европын комиссын хамтарсан судалгааны төвөөс гаргасан “Дэлхийн цөлжилтийн атлас”-д харуулснаар, дэлхийн 75 хувь орчмын хөрс доройтолд орсон, энэ нь 3.2 тэрбум хүнийг шууд нөлөөлж байна. Хэрэв энэ чиг хандлагаар явах юм бол 2050 он гэхэд 90 орчмын хөрс доройтолд орно гэжээ.