“Соёл иргэншил хоорондын яриа хэлэлцээ” хэмээх үзэсгэлэн нээгджээ
2024-07-02 16:48:38
Share
Share this with Close
youtube WeChat

Тухайн нутгийн цагаар 7-р сарын 1-нд ХТРТ-ээс зохион байгуулсан “Соёл иргэншил хоорондын яриа хэлэлцээ” нэртэй НҮБ-ын тусгай үзэсгэлэнгийн нээлт Нью-Йорк дахь НҮБ-ын төв байранд болжээ.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Шүй Хаолян, Хятадаас НҮБ-д суугаа суурин төлөөлөгч Фү Цун, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хэвлэлийн төлөөлөгч Стефан Дужаррик, Армениас НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгч Магалян нар арга хэмжээнд оролцож үг хэллээ. Мөн Их Британи, Франц, Швейцарь, Унгар, Боливи, Ямайк, Перу зэрэг орноос НҮБ-д суугаа байнгын төлөөлөгчид, дипломатууд, нийгмийн зүтгэлтнүүд оролцжээ.

Хятадын Суртал ухуулах яамны дэд сайд, ХТРТ-ын захирал Шэнь Хайшюн хэлэх үгээ бичгээр илгээжээ.