“Андын номын сан” цуврал Ван Мэн “Энэ нутгийн үзэмж төгс”
2024-07-02 17:32:05
Share
Share this with Close
youtube WeChat

1960-аад оны эхний үеийн Шиньжян уйгарын өөртөө засах орны хөдөөгийн амьдралыг зурагласан “Энэ нутгийн үзэмж төгс” романыг зохиолч Ван Мэн 2013 онд анх хэвлүүлжээ.  

Романд Или нутагт Нэгдлийн үр тариа хулгайлагдсан хэргээс сэдэвлэн, тухайн нутгийн өвөрмөц амьдрал, зан үйлийг дэлгэж, соёлын хувьсгалын өмнөх үеийн үндэстний цөөнхийн амьдрал ахуйг тэмдэглэжээ. Романд гол баатар Илхамын өнцгөөс Давшилт нэгдлийн эх оронч багийн долдугаар бригадын түүхийг өгүүлнэ. Или нутгийн нэгдлийн улаан буудай хулгайд автсан хэргээс роман эхэлж, хань, уйгар үндэстний ард түмний бодит амьдралыг харуулсан байна.

1934 онд төрсөн Ван Мэн 1956 он буюу 22 настайдаа “Зохион байгуулах хэлтсийн залуу ажилтан” хэмээх зохиолоороо нэрд гарсан бол 1957 онд барууны үзэлтэй хэмээн буруутгагдан, 1978 онд цагаатгасан юм. 1986-1989 онд Ван Мэн БНХАУ-ын Соёлын сайдаар ажиллаж байжээ.

1963 онд Ван Мэн Шиньжянд очиж ажилласан бөгөөд тэр цагаас эхлэн 700 мянга орчим үгтэй уг романаа туурвисаар 1978 оны үед үндсэндээ бичиж дуусгасан аж. Дөчин жилийн дараа буюу 2013 онд хэвлэгдсэн уг роман 2015 онд Мао Дүний утга зохиолын шагнал хүртсэн бөгөөд ижил нэртэй олон ангит киног удалгүй үзэгчдэд толилуулах гэж байна. Ван Мэн-ий уран бүтээлүүдийг хорь гаруй хэлээр орчуулан хэвлүүлж байна.