Ши Жиньпин Астанад хүрэлцэн очив
2024-07-02 13:34:48
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 7 дугаар сарын 2-ны үдэд БНХАУ-ын дарга Ши Жиньпиний суусан тусгай нисэх онгоц Казахстаны Астана хотод газардахад Казахстаны ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев онгоцны буудалд Ши Жиньпнийг угтжээ.

Ши Жиньпин дарга Казахстанд зохиогдох Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн 24-р хуралд оролцож, тус оронд төрийн айлчлал хийх юм. Энэ нь мөн ч түүний Казахстанд хийсэн тав дахь айлчлал болно.