“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” бүтээлийн казах хэлний хувилбар үзэгчидтэй золголоо
2024-07-02 20:26:54
Share
Share this with Close
youtube WeChat

БНХАУ-ын дарга Ши Жиньпин Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн 24-р хуралд оролцож, Казахстанд төрийн айлчлал хийж буйтай холбогдуулан Хятадын Төв радио телевизийн найруулж бэлтгэсэн“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” бүтээлийн казах хэлний хувилбарын видеог орон нутгийн цагаар 7-р сарын 2-ноос Казахстанд гаргана. Тухайн нутгийн хэвлэл мэдээллийнхэн энэ тухай өргөнөөр мэдээлж, Казахстаны олон салбарын өргөн хүлээлт, анхаарлыг татсан юм.

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” бүтээлийн казах хэлний хувилбарт хамтын хөгжил цэцэглэлт, экологийн хамгаалалт, соёлын өв залгамжлал, соёл иргэншлийн олон талт байдал зэрэг сэдвүүдээр гол болгож, Ши Жиньпиний хэлсэн үг, нийтлэл, ярилцлагадаа ашигласан Хятадын эртний сонгодог бүтээл, хэлц үгс зэргийг түүвэрчлэн оруулсан юм. Энэ нь Ши Жиньпиний улс төрийн мэргэн ухаан, хүмүүнлэгийн гүн зузаан хайр сэтгэлгээг харуулж, Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийн соёлын үндэс суурийг үзэгч олонд танилцуулна.