Орос Украин байлдааны тайлангаа шинэчилжээ
2024-07-02 14:06:24
Share
Share this with Close
youtube WeChat

ОХУ-ын Батлан хамгаалах яам тухайн нутгийн цагаар долдугаар сарын 1-нд байлдааны тайлан гаргалаа. Тухайн өдөр Оросын арми олон чиглэлээр өөртөө ашигтай байрлалд байршиж, олон цэгийг хяналтаа авсан бөгөөд Украины армийн зэвсгийн агуулах, цахим дайны систем, цэргийн зориулалттай онгоц зэрэгт цохилт өгсөн гэлээ. Мөн Украины олон тооны пуужин, дроныг саатуулан устгасан гэжээ. 

Украины ЗХЖШ мөн өдөр байлдааны тайлангаа шинэчилжээ. Үүнд Украины арми олон чиглэлд Оросын армитай зуугаад удаа тулалдсан байна. Энэ дундаа Оросын арми Покровскийн чиглэлд хамгийн идэвхтэй байгаа бөгөөд Украины хамгаалалтын шугамыг дайрахыг оролдсон байна. Гэхдээ Украины арми Оросын олон удаагийн довтолгоог няцаасан гэлээ.