БНАСАУ шинэ тактикийн баллистик пуужингаа амжилттай туршив
2024-07-02 11:06:51
Share
Share this with Close
youtube WeChat

ХТРТ-ийн сурвалжлагч 7-р сарын 2-ны өдөр мэдээлснээр, БНАСАУ-ын пуужингийн ерөнхий газар 1-нд "Хвасон их буу-11С-4.5" шинэ тактикийн баллистик пуужингийн туршилтыг амжилттай хийсэн бөгөөд уг пуужин нь 4.5 тонн жинтэй хэт том цэнэгт хошуу тээвэрлэх чадалтай байна.

Энэхүү туршилтын хөөргөлт нь ердийн судалгааны ажлын нэг хэсэг гэж эх сурвалж мэдээлжээ. Туршилтын хөөргөлт нь хүнд жинтэй дууриамал цэнэгт хошууг тээж дээд тал нь 500 км, хамгийн багадаа 90 км тусгалтай пуужингийн нислэгийн тогтвортой байдал, онох нарийвчлалыг баталгаажуулах зорилготой байв.

Шинэ тактикийн баллистик пуужингийн 250 км-ийн дунд тусгалын нислэгийн шинж чанар, онох нарийвчлал, хэт том цэнэгт хошууны хүчийг баталгаажуулахын тулд 7-р сарын дундуур дахин туршилтын хөөргөлт хийнэ гэж БНАСАУ-ын Пуужингийн ерөнхий газар мэдэгдсэн байна.