Казахстаны хэвлэлүүд Ши Жиньпиний тэргүүн өгүүллийг нийтэлжээ
2024-07-02 15:25:18
Share
Share this with Close
youtube WeChat

Хятад улсын дарга Ши Жиньпиний Казахстанд хийх төрийн айлчлал 7-р сарын 2-ноос эхэлж байна. Айлчлалтай холбогдуулан Түүний “Хятад Казахстаны харилцааны шинэ хуудсыг хамтдаа бичиглэе” гарчигтай тэргүүн өгүүллийг “Казахстан правда”, Казахстаны олон улсын мэдээллийн агентлаг нийтэлжээ.

Ши Жиньпин өгүүлэлдээ, энэ удаагийн айлчлалаар Казахстаны шинэ хөгжил хувиралтыг биеэрээ мэдрэхийг хүсэж байна. Казахстан улсын ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевтай хамт хоёр орны хамтын ажиллагааны ирээдүйг төлөвлөж, улмаар Хятад Казахстаны харилцаа, ШХАБ-ын хөгжлийн шинэ хэтийн төлөвийг хамтдаа зураглах болно. 11 жилийн өмнө миний бие Казахстанд айлчлах үеэр “Торгоны замын эдийн засгийн бүс” гэх санаачилгыг анх дэвшүүлж, таны орны олон нийтээс халуун дэмжлэг авч байсан юм. Улмаар “Бүс ба Зам”-ыг хамтран байгуулах хоёр орны хамтын ажиллагааны гарааг тавьж, Хятад Казахстаны харилцааны хөгжлийг шинэ шатанд гаргасан юм. Хятад улс Казахстаны талтай хамтран зүтгэж, улс орноо зэрэг хөгжүүлж, хоёр орны найрсаг харилцааг улам бэхжүүлэхэд бэлэн байна гэжээ.