Хятадын иргэн Филиппинд амиа алдав
2024-07-02 19:20:58
Share
Share this with Close
youtube WeChat

Өнөөдөр болсон Хятадын ГХЯ-ны хэвлэлийн бага хуралд хэвлэлийн төлөөлөгч Мао Нин Хятадын нэг иргэн Филиппинд амиа алдсан хэргийн талаар танилцуулжээ. Тэрээр хэлэхдээ, хяналт шалгалтын дүнд барьцаалагдаж амиа алдсан хүний дотор Хятадын нэг иргэн байсныг тодруулав. Хэргийн дараа Филиппинд суугаа Хятадын Элчин сайдын яам Филиппиний талтай нягт харилцаж, хэргийг нэн даруй мөрдөн шалгаж, Филиппин дахь хятад иргэдийн аюулгүй байдлыг баталгаажуулах үр дүнтэй арга хэмжээ авч, хөнөөгдсөн хүмүүсийн ар гэрийнхэнд тусламж үзүүлэхийг Филиппиний талаас шаардсан. Гадаад харилцааны яам Филиппин улсад суугаа Элчин сайдын яамны хамт хэргийн талаар үргэлжлүүлэн анхаарал хандуулж, арын ажлыг сайтар зохицуулна гэжээ.