Хятад улс Ойрхи Дорнодын орнуудын хоорондын хурцадмал байдлыг намжаах бүх арга хэмжээг сайшааж байна
2024-07-03 16:27:36
Share
Share this with Close
youtube WeChat

7-р сарын 3-нд, Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин ээлжит хэвлэлийн бага хурлыг даргалан хуралдуулав. Сирийн байдлын талаар асуусан сурвалжлагчийн асуултад Мао Нин хариулахдаа, Хятад улс Ойрхи Дорнодын бүс нутгийн орнуудын хоорондын хурцадмал байдлыг намжааж, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдалд тус дөхөм үзүүлэх бүх арга хэмжээг сайшааж байна. Сири болон бусад орны бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэж, Сиричүүд голлон удирдах, Сиричүүд эзэмших зарчмын дагуу Сирийн асуудлыг улс төрийн аргаар зохицуулах үйл явцыг ахиулахыг бид мөн уриалж байна гэв.