Ши Жиньпин Касым Жомарт Токаев нар хэлэлцээ хийв
2024-07-03 15:29:28
Share
Share this with Close
youtube WeChat

Тухайн нутгийн цагаар 7-р сарын 3-нд, Хятад улсын дарга Ши Жиньпин Астана дахь Ерөнхийлөгчийн ордонд Казахстаны Ерөнхийлөгч Касым Жомарт Токаевтай хэлэлцээ хийжээ. 

Ши Жиньпин хэлэхдээ, үзэсгэлэнт сайхан Казахстанд айлчилж байгаадаа маш баяртай байна. Казахстаны хөгжил, цэцэглэлтийг би биеэрээ мэдэрлээ. Эрхэм ерөнхийлөгч таны удирдлага дор Казахстаны иргэд илүү цэцэглэн хөгжсөн улс орныг бүтээн байгуулах болно гэдэгт бат итгэлтэй байна. Эртний торгоны замаас авахуулаад Хятад Казахстан олон жилийн найрсаг харилцаагаа хадгалсаар ирсэн бөгөөд хоёр орон дипломат харилцаа тогтоосон 32 жилийн хамтын ажиллагааны хуримтлалаар их бүрэн стратегийн түнш болж хөгжсөн юм. Найрсаг харилцаатай байх, өндөр түвшинд харилцан итгэлцэх нь хоёр орны харилцааны хөгжлийн өнгө аяс байж таарна гэжээ. 

Тэрээр мөн, олон улсын нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдсөн ч хоёр орны найрсаг харилцааг хадгалах гэсэн Хятадын шийдвэр зориг өөрчлөгдөхгүй бөгөөд хоёр талын бүх салбар дахь хамтын ажиллагааг эрчимтэй урагшлуулж, бие биенийхээ язгуур ашиг сонирхолд холбоотой асуудлаар харилцан тууштай дэмжиж, өөр өөрийн орны хөгжлийн зорилтынхоо төлөө тууштай хичээн ажиллах болно. Миний бие тантай хамтдаа, илүү элбэг агуулгатай Хятад Казахстаны хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулж, бүс нутаг, тэрчлэн дэлхийн хөгжилд илүү тогтвортой хүчин хангахад бэлэн байна гэжээ.