Гаитийн улс төрийн үйл явцыг үргэлжлүүлэн дэмжихийг уриалав
2024-07-04 11:04:12
Share
Share this with Close
youtube WeChat

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл орон нутгийн цагаар 3-ны өдөр Гаитийн нөхцөл байдлын асуудлаар хуралджээ. Хятадын талын төлөөлөгч Гаитийн улс төрийн үйл явцыг үргэлжлүүлэн урагш ахиулж, бүлэглэлийн хүчирхийллийг туйлбартай устгаж, хүмүүнлэгийн хүндрэлийг шийдвэрлэхийг уриалав.

НҮБ-ын Гаитийн асуудал хариуцсан тусгай төлөөлөгч, НҮБ-ын Гаити дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Сальвадор Гаити дахь нөхцөл байдлын талаар мэдээлэл хийх үеэр хэлэхдээ, Гаитийн байдал зохих хэмжээгээр сайжирч, улс төрийн үйл явц үргэлжилж байна. Кени тэргүүтэй олон орны аюулгүй байдлын дэмжлэг үзүүлэх төлөөлөгчийн хэсгүүдийн ажилтнуудыг ч Гаитид байрлуулсан, гэхдээ бүлэглэлийн хүчирхийллийн өнөөгийн түвшин олны анхаарал татсан хэвээр байна гэв.

Хятадаас НҮБ-д суугаа суурин төлөөлөгч Фу Цун хэлэхдээ, ерөнхий нарийн бичгийн даргын сүүлд гаргасан тайланд, Гаитид АНУ-аас авчирсан олон тооны зэвсэг, сумыг саяхан Гаитийн цагдаа хураан авсан тухай дурдсаныг бид анзаарсан бөгөөд үүнд санаа зовж байна. Аюулгүйн зөвлөлөөс Гаитид тавьсан зэвсгийн хоригийг үр дүнтэй хэрэгжүүлэхийг Хятад улс уриалж, зэвсэг, сумны хяналтаа чангатгаж, бүс нутгийн улс орнуудтай мэдээлэл солилцох, үйл ажиллагааны зохицуулалтаа эрчимжүүлж, гэмт хэргийн бүлэглэл зэвсэг, сумыг хууль бусаар олж авах сувгийг хаахыг АНУ-д шаардаж байна гэжээ.