6-р сарын цахим худалдааны логистикийн индексийг гаргажээ
2024-07-04 11:02:07
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Логистик болон худалдан авалтын холбоо өнөөдөр /2024.07.04/ дотоодын 6-р сарын цахим худалдааны логистикийн индексийг гаргажээ. Тодруулбал, 6-р сард цахим худалдааны логистикийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлт мэдэгдэхүйц өсөлттэй байж, индекс нэмэгдсэн байна. Ингээд уг чиглэлээрх индекс дөрвөн сар дараалан өсжээ. 

6-р сард цахим худалдааны логистикийн индекс 114.8 нэгжтэй гарч, өмнөх сараас 0.9 нэгжээр өссөн байна. Үүнд, уг сарын цахим худалдааны логистикийн бизнесийн нийт хэмжээний индекс 132.9 нэгжид хүрч, өмнөх сараасаа 3.1 нэгжээр өсжээ. Мөн 6-р сард хөдөө орон нутгийн цахим худалдааны логистикийн гүйцэтгэлийн индекс 132.1 нэгжтэй гарч, өмнөх сараасаа 2.4 нэгжээр нэмэгджээ. Ингээд бизнесийн нийт хэмжээний индекс ба хөдөөгийн аж ахуйн нэгжийн гүйцэтгэлийн индекс бүгд өнгөрсөн оны мөн үеийнхээс 30 гаруй хувиар өсжээ.