Ши Жиньпин даргын Казахстан улсад хийсэн ачлалын талаар танилцууллаа
2024-07-04 16:37:04
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин өнөөдөр/2024.07.04/ хуралдуулсан хэвлэлийн бага хурлыг даргалж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулжээ.

Сэтгүүлч:“Ши Жиньпин даргын Казахстан улсад хийсэн төрийн айлчлалын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү”. 

Мао Нин: Казахстаны ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевгийн урилгаар Хятад улсын дарга Ши Жиньпин 7-р сарын 2-3-ны өдрүүдэд тус оронд төрийн айлчлал хийсэн. Энэ нь түүний Казахстанд хийж буй тав дахь айлчлал бөгөөд ХКН-ын 20-р их хурлаас хойш Хятадын дээд удирдагч анх удаагаа Төв Азид айлчилж байгаагаараа онцлог юм.

Казахстан улс Ши Жиньпин даргын айлчлалыг маш чухалчлан үзэж, ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев онгоцны буудалд хүрч Ши Жиньпин даргыг угтан авсан юм. Ши Жиньпин даргын айлчлал баялаг агуулга, элбэг үр дүнд хүрч, хоёр орны харилцааны хөгжлийг түүхэн шинэ шатанд гаргалаа. Хятад улс Казахстантай хамтдаа хоёр орны төрийн тэргүүн нарын тохиролцсон нийтлэг ойлголтыг сайтар хэрэгжүүлж, хоёр орны олон салбар дахь хамтын ажиллагааны чансаа, үр бүтэмжийг дээшлүүлж, хоёр орны сайн сайхан ирээдүйг цогцлооход бэлэн байна гэжээ.