Хятад, Орос, Монголын гадаад харилцааны сайд нарын гурван талт зөвшилцөл Астанад болов
2024-07-04 15:43:50
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 2024 оны 7-р сарын 3-нд, ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Гадаад харилцааны сайд Ван И Астанад Хятад, Орос, Монголын гадаад харилцааны сайд нарын гурван талт зөвлөлдөх уулзалтыг даргалж, ОХУ-ын Гадаад харилцааны сайд Сергей Лавров, Монгол улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нартай гурван талт хамтын ажиллагааны талаар зөвшилцөв.

Ван И хэлэхдээ, Хятад, Орос, Монгол гурван орон бол зовлон жаргалаа хамтатгасан мөнхийн хөрш, хувь заяаны холбоотой хамтын ажиллагааны түнш юм. Гурван талт харилцан ашигтай хамтын ажиллагаа нь газарзүйн хувьд төрөлхийн давуу талтай, уламжлалт гүн зузаан хуримтлалтай бөгөөд гурван орны ард түмний язгуур ашиг сонирхолд нийцнэ. Орос, Монгол хоёр оротой хамтран ажиллаж, хамтын ажиллагааны анхны зорилтоо тууштай баримталж, зөв чиглэлийг барьж, эв нэгдэл, зохицуулалтаа бэхжүүлж, гадны хөндлөнгийн саад харшийг арилгаж, харилцан ашигтай, хамтдаа хожих үр дүнтэй замыг хамтдаа хэлэлцэн, цэцэглэн хөгжсөн тогтвортой бүс нутгийн төлөв байдлыг хамтдаа байгуулж, бүс нутгийн хөгжлийн эерэг үр бүтэмжийг хамтдаа хуваалцахад Хятад улс бэлэн байна гэв.

Сергей Лавров, Б.Батцэцэг нар Хятад, Орос, Монголын гадаад харилцааны сайд нарын гурван талт зөвшилцөх механизмыг өндрөөр үнэлж, гурван талт харилцан ашигтай хамтын ажиллагаа өргөн ирээдүйтэй, асар их боломжтой, гурван орны удирдагчдын чухал нийтлэг ойлголтыг сайтар хэрэгжүүлэхийн тулд Хятад улстай гар нийлэн хамтран ажиллахад бэлэн байна. Евразийн эдийн засгийн холбоо, "Талын зам" санаачилгыг "Бүс ба зам"-ыг хамтаар бүтээн байгуулах санаачилгатай холбохыг эрчимжүүлж, дэд бүтцийн түншлэл хийгээд Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтыг түргэтгэж, чухал бүтээн байгуулалтын илүү олон төслүүд өрнүүлж, гурван талт хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад бэлэн байна гэв.

Гурван улсын гадаад харилцааны сайд нар мөн хамтаар сонирхож буй олон улсын болон бүс нутгийн асуудлаар санал солилцож, олон талт зохицуулалтыг бэхжүүлж, ганц талт үйл ажиллагааг эсэргүүцэж, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалж, бүс нутгийн нэгдсэн хөгжлийг ахиулна гэж илэрхийлцгээв.