Ши Жиньпин даргын Казахстан, Тажикстан дахь айлчлалыг ХТРТ бүх талаар мэдээлэн хүргэлээ
2024-07-05 09:17:35
Share
Share this with Close
youtube WeChat

Тухайн нутгийн цагаар 7-р сарын 2-нд Хятад улсын дарга Ши Жиньпин ШХАБ-ын гишүүн орнуудын тэргүүн нарын зөвлөлийн 24 дүгээр хуралдаанд оролцохоор Астана хотыг зорьж, Казахстан улсад төрийн айлчлал хийлээ. Хоёр өдрийн дараа буюу 7-р сарын 4-нд Тажикстан улсад төрийн айлчлал хийжээ. Ши Жиньпин даргын уг ээлжийн Төв Ази дахь айлчлал нь илүү нягт нэгдсэн ШХАБ-ын хувь заяаны нэгдмэл цогц байгуулахад шинэ хүчин сэлбэж, Хятад Казахстан, Хятад Тажикстаны найрсаг харилцааны хөгжилд түлхэц өгснөөр маш сайн хариу тусгал гаргажээ. 

Хятадын Төв радио телевиз нь хэвлэл мэдээллийн түргэн шуурхай, олон арга барилаар мэдээлэх, олон хэлээр мэдээлэх зэрэг давуу талаа гүйцэд ашиглан, уг айлчлалыг маш сайн үр дүнтэй мэдээлсэн юм. Бээжингийн цагаар 7-р сарын 4 хүртэл, ХТРТ-ын мэдээг давхацсан тоогоор 1.9 тэрбум удаа уншсан байна.