Орон нутгийн цагаар 7-р сарын 5-нд АНУ-ын Батлан хамгаалах яамнаас гаргасан мэдэгдэлийн дагуу Америкийн Батлан хамгаалахын сайд Остин мөн өдөр Израилийн Батлан хамгаалахын сайд Галантетай утсаар ярьж, Ойрхи Дорнодын аюулгүй байдлын нөхцөл байдал, тэр дундаа Палестин-Израилийн мөргөлдөөн зэрэг асуудлаар судлан хэлэлцсэн байна.
Мэдэгдэлийн дагуу Израилийн аюулгүй байдал болон өөрийгөө хамгаалах эрхийн талаарх АНУ-ын амлалтыг Остин дахин нотлохын зэрэгцээ нөхцөл байдлыг намжаахыг Израильд шаардаж, Газын мөргөлдөөнийг зохицуулахын төлөө дипломат хүчин чармайлт гаргаж байгаа Израилийг дэмжсэн байна.