Европ маягийн "давхар стандарт" онигоо нь өөртөө нэн илүү хор хөнөөл авчрах болно
2024-07-06 11:38:53
Share
Share this with Close
youtube WeChat

Хятад улс хэдхэн жилийн дотор цахилгаан автомашины салбарт гайхалтай амжилт гаргасан байна. Энэ нь стратегийн хатуу шугамыг боловсруулж, суралцах, лавлагаа авах болон инновацийн тал дээр цуцашгүй хүчин чармайлт гаргасантай холбоотой юм. Гэвч энэхүү хөгжлийн эрч нь Европын зарим улстөрчид орон нутгийнхаа автомашины үйлдвэрлэлийн ирээдүйн талаар санаа зовж, болгоомжлох болгож, улмаар Хятад улсыг нэмэлт татвараар айлгаж эхэлсэн байна. Еврокомисс долдугаар сараас эхлэн Хятадаас импортолж буй цахилгаан автомашинд 38.1 хүртэлх хувийн түр тариф ногдуулахаар төлөвлөж байгаагаа мэдэгдлээ.

Гэвч хамгийн гайхмаар зүйл бол, Хятадын цахилгаан автомашин Европын зах зээлд “түрэн орж буй” энэ асуудлаар Европын автомашин үйлдвэрлэгчид ямар ч нэхэмжлэл гаргаагүй төдийгүй, харин Европын комиссын шийдвэрийг бултаараа эсэргүүцэж, Хятад улс шударга бус өрсөлдөөний давуу талтай гэдгийг үгүйсгэсэн явдал юм. Стеллантис группын гүйцэтгэх захирал Таварес хэлэхдээ, Хятадын цахилгаан автомашинд нэмэлт татвар ноогдуулах нь тус салбарын хувьд "урт хугацааны шийдэл" биш юм гэжээ. Volkswagen, BMW, Mercedes-Benz зэрэг Европын томоохон автомашины компаниуд ч үүнийг тус тус эсэргүүцсэн байна.

Хэдийгээр Хятадын цахилгаан автомашинуудын Европын зах зээл дэх эзлэх хувь хэмжээ улам өсөн нэмэгдэж буй боловч боломжийн үнэ болон шилдэг чансаа нь Европын автомашины салбарт өрсөлдөхүйц дарамт болсон байна, гэсэн хэдий ч Хятад улс Европт цахилгаан хөдөлгүүртэй автомашин үйлдвэрлэх талаар бодож эхэлсэн нь Хятадын автомашины компаниудын Европын зах зээлд итгэх итгэлийг илэрхийлж, бас Европ болон Хятадын автомашины салбарын хамтын ажиллагаанд шинэ боломжуудыг олгож байна. Европ сэргээгдэх эрчим хүчний салбарт технологийн арвин хуримтлалтай бол, Хятад улс зай, мотор зэрэг чухал салбарт ахиц дэвшил гаргасан юм. Хятад, Европ техникийн солилцоо болон хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, цахилгаан автомашины үйлдвэрлэлийн хөгжлийг хамтдаа ахиулж, харилцан ашигтайгаар хамтдаа хожих үр дүнд хүрэх боломжтой юм.