Унгарын Ерөнхий сайд Орбан БНХАУ-д айлчилсан талаар танилцуулав
2024-07-08 20:20:28
Share
Share this with Close
youtube WeChat

7-р сарын 8-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь ээлжит хэвлэлийн бага хурал хийлээ. Франс Пресс агентлагийн сурвалжлагч Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан Хятадад айлчилсан талаар асуулт тавьжээ.

Линь Жянь танилцуулахдаа, 7-р сарын 8-ны өглөө Хятад улсын дарга Ши Жиньпин Бээжингийн Дяо Юйтай төрийн зочид буудалд Унгарын ерөнхий сайд Виктор Орбантай уулзав. Уулзалтын үеэр Ши Жиньпин дарга, Ерөнхий сайд Орбан нар хоёр талт харилцаа, Хятад, Европын харилцаа болон хамтдаа сонирхож буй асуудлаар санал бодлоо солилцов. Украины хямралыг улс төрийн аргаар шийдвэрлэхийг ахиулах талаар Ерөнхий сайд Орбан хүчин чармайлт гаргасныг Ши Жиньпин дарга сайшааж, Хятадын талын холбогдох үзэл ойлголтыг дэлгэрэнгүй танилцуулав. Ши Жиньпин дарга онцлохдоо, галаа зогсоож, дайныг аль болох хурдан зогсоож, улс төрийн шийдлийг эрэлхийлэх нь талуудын ашиг сонирхолд нийцнэ. Одоо анхаарал хандуулж байгаа чухал зүйл бол “Дайныг гадагш өргөжүүлэхгүй, дайныг хурцатгахгүй, талууд дайныг өдөөн дэвэргэхгүй” гэсэн гурван зарчмыг баримталж, нөхцөл байдлыг аль болох хурдан намжаах явдал юм. Хоёр тал шууд яриа хэлэлцээгээ сэргээх явдалд олон улсын хамтын нийгэмлэг нөхцөл бүрдүүлэн өгч, туслалцаа үзүүлэх ёстой. Гагцхүү бүх том гүрнүүд сөрөг энергийн оронд эерэг энерги зарцуулж байж л энэ мөргөлдөөнийг аль болох хурдан зогсоож, гэрэл гэгээ авчирч чадна. Хятад улс өөрийн арга хэлбэрээр энхийн хэлэлцээг идэвхтэй ахиулсаар ирсэн бөгөөд хямралыг энхийн замаар зохицуулахад ашигтай бүх хүчин чармайлтыг дэмжин урамшуулсаар ирсэн юм. Хятад, Унгар хоёрын үзэл бодол болон хүчин чармайлтын чиглэл ижил юм. Унгар болон холбогдох талуудтай харилцаа холбоогоо хэвээр үргэлжлүүлэхэд Хятад улс бэлэн байна гэжээ.