Ши Жиньпиний Төв Ази дахь айлчлалын талаар танилцуулав
2024-07-08 10:30:16
Share
Share this with Close
youtube WeChat

2024 оны 7-р сарын 2-6-ны өдрүүдэд Астана хотноо Хятад улсын дарга Ши Жиньпин Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн 24 дүгээр хуралдаанд оролцож, Казахстан, Тажикстанд төрийн айлчлал хийлээ. Уг айлчлал өндөрлөх үеэр ХКН-ын Улс төрийн зөвлөлийн гишүүн, ГХЯ-ны сайд Ван И тус айлчлалын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийжээ. 

Ши Жиньпин даргын Төв Ази дахь айлчлал нь ХКН-ын 20-р хурлаас хойш Хятадын дээд удирдагчийн Төв Ази дахь айлчлал байж, ШХАБ-ын хөгжлийн чиг хандлагыг удирдан чиглүүлж, Хятад, бүс нутгийн улс орнуудын сайн хөршийн найрамдлыг гүнзгийрүүлэх, хөрш зэргэлдээ орнуудын хувь заяаны нэгдмэл цогцын бүтээн байгуулалтыг ахиулахад чухал ач холбогдолтой юм. Уг айлчлалын үеэр Ши Жиньпин 30 орчим чухал арга хэмжээ, олон талт, хоёр талт чухал уулзалтуудад оролцсон байна. Казахстан, Тажикстан хоёр орон энэ удаагийн Ши Жиньпиний айлчлалыг маш чухалчлан үзэж, ёслол төгөлдөр угтан авсан юм. Уг айлчлалын талаар гаднынхан маш их анхаарал хандуулж, ШХАБ-ын дэлхийн тогтолцоонд үзүүлж буй чухал үүргийг нэмэгдүүлсэн байна. Энэ нь Хятад улсын олон улс дахь байр суурь, нөлөөлөх хүчин өдөр ирэх тусам нэмэгдэж байгаа, Ши Жиньпин ШХАБ-ын ирээдүйн хөгжилд стратегийн удирдамж хангаж, том гүрний намын удирдлагын манлайлал, нэр хүндийг харуулсан юм.

 Уг айлчлал дөрвөн талын ач холбогдол өгч байна. 

Нэгт, “Шанхайн үзэл баримтлал”-ыг уламжлан өвлүүлж, ШХАБ-ын хөгжлийг ахиулахад түлхэц өгсөн.

Хоёрт, Найрсаг харилцаагаа бэхжүүлж, Хятад Казахстаны хувь заяаны нэгдмэл цогцын агуулгыг баяжуулсан.

Гуравт, Зовлон жаргалаа хамтатгаж, Хятад Тажикстаны харилцааны шинэ тодорхойлолт бий болгоход түлхэц өгсөн. 

Дөрөв, Стратегийн хэлхээ холбоогоо бэхжүүлж, дэлхийн энх тайванд тогтвортой хүчин нэмэрлэсэн зэрэг болно.