Францын үндэсний Ассамблейн сонгуулийн хоёр дахь шатны санал асуулга явагдлаа
2024-07-08 10:56:44
Share
Share this with Close
youtube WeChat

Өчигдөр, 7-ны орой Францын олон нийтийн санал асуулгад харуулснаар, мөн өдөр явуулсан Францын үндэсний Ассамблейн сонгуулийн хоёр дахь шатны санал асуулгад зүүний намуудын “Шинэ Ардын Фронт” эвсэл санал хураалтаар тэргүүлсэн ч Үндэсний Ассамблейн олонхын суудлыг авч чадаагүй. Харин эрх баригч нам “Хамтдаа” эвсэл суудлынхаа тоогоор хоёрдугаарт жагсжээ. Францын Ерөнхий сайд Габриель Аттал мөн өдрийн орой огцрох өргөдлөө өгчээ. 

Санал асуулгад харуулснаар, энэ удаагийн Үндэсний ассамблейн хоёр дахь шатны сонгуулийн ирц 67.10 хувьтай байгаа нь зургадугаар сарын 30-нд болсон эхний шатны сонгуулийн ирцээс өндөр байгаа бөгөөд 2022 оны Үндэсний ассамблейн сонгуулийн ирцээс ч хамаагүй өндөр гарсан байна. 

Өнгөрсөн зургадугаар сарын эхээр болсон Европын парламентын сонгуульд Францын эрх баригч нам хэт барууны намуудаас хамаагүй бага санал авч, Францын ерөнхийлөгч Э.Макрон нэн даруй Үндэсний ассамблейг тараахаа зарлаж, Үндэсний ассамблейн шинэ ээлжийн сонгуулиа урьдчилан явуулсан байна.