Буудлагын улмаас 2 хүн нас барж, 19 хүн шархдав
2024-07-08 14:56:54
Share
Share this with Close
youtube WeChat

Өчигдөр, 7-ны үүрээр АНУ-ын Мичиган мужийн Детройт хотын зүүн нутгийн нэг орон сууцны хороололд буудалцаан болж, 2 хүн нас барж, 19 хүн шархадсан тухай тус хотын цагдаагийн газраас мөн өдөр мэдээлжээ. 

Буудлагын үеэр, тус орон сууцын хороололд арга хэмжээ зохион байгуулж байжээ. 20 настай нэг эмэгтэй толгой руугаа буудуулж газар дээрээ нас барсан бол 21 настай эрэгтэй нуруугаа буудуулж эмнэлэгт хүргэгдсэний даргаа нас барсан байна. Шархадсан нэг хүний биеийн байдал хүнд байж, өөр 13 хүн хүнд гэмтэл аваад байгаа аж.

Одоогоор цагдаа нар сэжигтнийг баривчлаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн шалтгааны талаар ч мэдээлэл өгөөгүй байна.