Орос, Ираны ерөнхийлөгч нар утсаар ярив
2024-07-09 10:08:41
Share
Share this with Close
youtube WeChat

Кремлийн ордон орон нутгийн цагаар өчигдөр, 8-нд мэдээлснээр, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин мөн өдөр Ираны ерөнхийлөгчөөр сонгогдсон Масуд Пезешкиянтай утсаар ярьж, сонгуульд ялалт байгуулсанд нь баяр хүргэж, төрийн чухал албан тушаалд амжилт гаргахыг хүсжээ. 

Хоёр тал Орос, Ираны сайн хөршийн найрсаг харилцаа өндөр түвшинд байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, олон салбарын харилцан ашигтай хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэхийн тулд нягт хамтран ажиллах хүсэлтэй байгааг дахин илэрхийлэв. Хоёр тал мөн энэ онд багтаан хувийн харилцаа холбоотой байхаар тохиролцсон байна.