Үерийн гамшигтай тэмцэх ажлыг дэмжих зорилгоор хөрөнгө мөнгө санхүүжүүлж байна
2024-07-09 14:47:22
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Сангийн яам, Усны аж ахуйн яам өнөөдөр 9-нд, үер усны гамшигтай тэмцэх төв засгийн газрын төвлөрсөн төсвийн 848 сая юанийг санхүүжүүлж, Хунань, Жянши, Хубэй, Гуандүн, Фүжянь, Жэжян, Гуанши, Аньхуй, Гуйжөү, Чунчин, Хармөрөн, Юньнань зэрэг 12 муж, өөртөө засах орон, шууд харъя хотын үерийн гамшигтай тэмцэх ажилд дэмжлэг үзүүлнэ. Мөн гамшигт нэрвэгдсэн бүс нутгуудын үерийн улмаас эвдэрсэн далан зэрэг усан аж ахуйг хамгаалах төслийн байгууламжийн засвар үйлчилгээ, далд эрсдэлтэй тэмцэх зэрэг холбогдох ажилд зохих хэмжээний нөхвөр олгоход зарцуулах юм байна.