Хятадын Цэргийн төв зөвлөлөөс хүндэт цол гардуулах ёслол хийв
2024-07-09 19:27:12
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Ардын Чөлөөлөх Арми байгуулагдсаны 97 жилийн ойг тохиолдуулан Хятадын Цэргийн төв зөвлөл 9-ний өдөр Бээжинд хүндэт цол гардуулах ёслолын ажиллагааг сүр далайцтай зохион байгууллаа. ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин хүндэт цол хүртсэн анги нэгжүүдэд сайшаалын туг гардуулав. Хятадын Цэргийн төв зөвлөлөөс хүндэт цол олгох тухай Ши Жиньпиний гарын үсэг бүхий зарлигийг ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Цэргийн төв зөвлөлийн дэд дарга Жан Юшя уншиж танилцуулав, ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Цэргийн төв зөвлөлийн дэд дарга Хэ Вэйдун ёслолыг удирдан явуулав. Ши Жиньпин тэдэнд чин сэтгэлийн халуун баяр хүргэж, хамт зургаа татуулав.