Хятад Оросын хамтын ажиллагаа үр дүнтэй өрнөж байна
2024-07-10 10:30:41
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Жан Гүөчин, Оросын ерөнхий сайдын орлогч бөгөөд Алс Дорнодын Холбооны бүсэнд суугаа ОХУ-ын Ерөнхийлөгчийн бүрэн эрхт төлөөлөгч Юрий Трутнев нар өчигдөр /2024.07.10/ Оросын Владивосток хотноо Хятадын Зүүн хойд бүс ба Оросын Алс Дорнодын бүсийн Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хорооны 5-р хуралдааныг хамтдаа даргалжээ. 

Жан Гүөчин хэлэхдээ, энэ онд Хятад Оросын дипломат харилцаа тогтоосон 75 жилийн ой тохиож байна, хоёр орны төрийн тэргүүн нарын стратегийн удирдлага дор Хятад Оросын “Зүүн хойд бүс ба Алс Дорнодын бүс”-ийн харилцан ашигтай хамтын ажиллагаа үр дүнтэй өрнөж байна. Хятад улс Оросын талтай хамтдаа, хоёр орны төрийн тэргүүн нарын тохиролцсон нийтлэг ойлголтыг тууштай хэрэгжүүлж, стратегийн уялдаа холбоогоо улам гүнзгийрүүлж, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн тэлж, дэд бүтцийн холболтоо бэхжүүлж, хүмүүнлэгийн солилцоогоо эрчимжүүлж, хоёр талт хамтын ажиллагааг илүү үр дүнд хүргэхийг ахиулахад бэлэн байна гэжээ. 

Юрий Трутнев хэлэхдээ, Хятад Оросын харилцан ашигтай хамтын ажиллагааг бэхжүүлэх нь хоёр орны язгуур ашиг сонирхолд нийцнэ. Оросын тал Хятадтай хамтдаа худалдаа, хөрөнгө оруулалт, тээвэр, аялал жуулчлал, хүмүүнлэгийн болон соёлын солилцоо зэрэг салбар дахь ажил хэрэгч хамтын ажиллагаагаа бэхжүүлж, Орос Хятадын харилцааны хөгжилд шинэ хувь нэмэр оруулахад бэлэн байна гэжээ.