Инноваци бол Хятадын эдийн засгийн онцлох зүйл гэв
2024-07-11 17:53:50
Share
Share this with Close
youtube WeChat

7-р сарын 11-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь ээлжит хэвлэлийн бага хурал хийлээ. Саяхан болж өнгөрсөн 2024 оны дэлхийн хиймэл оюун ухааны бага хуралд Хятадын томоохон хэмжээний загварчлалын программуудыг дэлгэн үзүүлснийг бид анзаарсан. Хятадын хиймэл оюун ухааны салбар дахь технологи тасралтгүй шинэчлэгдэж, дэлхийн манлайллын байр суурь руу хөгжиж байна гэж зарим тоймчид хэлж байна. Энэ талаар хэвлэлийн төлөөлөгч та ямар тайлбар өгөх вэ? хэмээн сурвалжлагч асуув.

Лин Жянь хэлэхдээ, 2024 оны дэлхийн хиймэл оюун ухааны бага хурал буюу Хиймэл оюун ухааны дэлхийн засаглалын дээд түвшний хурлын үеэр, Хятадын компаниудаас дэлгэн үзүүлсэн томоохон хэмжээний загварчлалын программууд "шинэ инноваци"-д төвлөрч байсныг бид анзаарсан. Жишээлбэл, зөвхөн нэг өгүүлбэрээр HD видео бүтээх, тариалангийн талбай болон ургацын тархалтыг нарийн тодорхойлох, график өгөгдлийг хэдхэн секундын дотор хурдан задлан шинжлэх зэргийг дурдаж болно, шинэлэг технологи нь бүхий л салбарыг хүчирхэгжүүлж болох ирээдүйн алсын харааг эдгээр програмууд бүрэн харуулсан байна. Инноваци бол Хятадын эдийн засгийн онцлох зүйл бөгөөд бас ч дэлхийн эдийн засгийн хөгжлийн хүчирхэг хөдөлгөгч хүч юм. Сүүлийн жилүүдэд шинэлэг инновацийн ухаан агуулсан Хятадын үйлдвэрлэл, Хятадын технологи нь дотоодын эрэлт хэрэгцээг баталгаажуулж, олон улсын зах зээлийн нийлүүлэлтийг баяжуулж, дэлхийн эдийн засгийн ногоон өөрчлөлт болон шинээр гарч ирж буй аж үйлдвэрүүдийн хөгжилд хувь нэмэр оруулж байна гэжээ.