Томас Бах: Нишаний дэлхийн соёл иргэншлийн форум нь Олимпийн наадмын зорилгод нийцэж байгааг сайшаав
2024-07-11 10:12:24
Share
Share this with Close
youtube WeChat

Олон улсын Олимпийн хорооны ерөнхийлөгч Томас Бах өчигдөр, 10-ны өдөр Нишаний дэлхийн соёл иргэншлийн 10-р форумд видеогоор хэлсэн үгэндээ, Нишаний дэлхийн соёл иргэншлийн форум нь Олимпийн наадамтай ижил зорилготой бөгөөд харилцан хүндэтгэсэн солилцоо, яриа хэлэлцээгээр дамжуулан дэлхийн олон янзийн соёл иргэншил хоорондын ойлголцлыг улам ойртуулж байна гэжээ. 

Мөн өдөр Нишаний дэлхийн соёл иргэншлийн 10 дахь форум Шаньдүн мужийн Нишаньд нээгдэв. Энэхүү форум нь "Хятадын уламжлалт соёл ба олимпийн үзэл баримтлал" сэдвийн дор анх удаагаа спортын соёлын салбар форумыг зохион байгуулжээ.

Томас Бах хэлэхдээ: "Хятадын уламжлалт соёл ба олимпийн үзэл баримтлал сэдэв нь Нишаний форумын чухал бүрэлдэхүүн хэсэг болсныг мэдээд маш их баяртай байна. Орчин үеийн олимпийн хөдөлгөөнийг үүсгэн байгуулагч Пьер Де Кубертин Олимпийн наадмыг сэргээн байгуулах үед, энэ нь дэлхийн улс орнууд болон хүмүүсийн хооронд гүүр болж, харилцан ойлголцлыг дэмжих арга зам гэж үзсэн байсан юм. Нишаний форум нь Күнзийн оюун ухааныг өвлөн уламжилсан үндсэн дээр харилцан хүндэтгэсэн солилцоо, яриа хэлэлцээгээр дамжуулан дэлхийн адил бус соёл иргэншлийн харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэхэд түлхэц өгч байна гэжээ.