НҮБ: тус зууны 80-аад он гэхэд дэлхийн хүн ам 10.3 тэрбумд хүрнэ
2024-07-12 10:35:50
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар долдугаар сарын 11-нд НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн асуудал эрхэлсэн газар \DESA\ "Дэлхийн хүн амын хэтийн төлөв 2024: Үр дүнгийн хураангуй" тайланг нийтэлжээ.

Уг тайланд, тус зууны 80-аад он гэхэд дэлхийн хүн ам 10.3 тэрбум орчимд хүрнэ. Дараа нь хүн амын тоо аажмаар буурч, 21-р зууны эцсээс өмнө гэхэд хүн ам 10.2 тэрбум болж буурна гэж таамаглаж байна. Энэ нь 2100 он гэхэд хүн амын тоо 10 жилийн өмнөх таамаглалаас 6 хувиар буурсан тоо юм. 

Уг тайланд дурдсанаар, одоогоор дэлхийн 63 улс, бүс нутгийн хүн амын тоо хамгийн дээд цэгтээ хүрч, дэлхийн нийт хүн амын 28 хувийг эзэлж байна. Хүн амын тоо дээд цэгтээ хүрсэн улс орон, бүс нутгуудын дунд ойрын 30 жилд хүн ам нь 14 хувиар буурна. Үүнд Албани, Босни Герцеговина, Литва, Пуэрто-Рико, Молдав зэрэг орны хүн ам 2054 оноос өмнө хамгийн их хүн амын бууралттай тулгарна гэж тайланд төсөөлжээ.