Ли Чян Монгол улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд баярын захидал илгээв
2024-07-12 16:19:28
Share
Share this with Close
youtube WeChat

Долдугаар сарын 11-нд Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чян Монгол улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэнийг тус улсын ерөнхий сайдаар улиран сонгогдсонд нь, мөн Монгол улсын үндэсний их баяр наадам тохиож байгаад холбогдуулан баярын захидал илгээжээ. 

Ли Чян хэлэхдээ, Хятад Монгол хоёр орон уул усаараа залгалдсан хөрш орон. Сайн түншийн найрсаг харилцааг хөгжүүлэх нь хоёр орны ард түмний язгуур ашиг сонирхолд нийцнэ. Энэ онд Хятад Монгол хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой тохиож байна. Монголын талтай хамтаар хүчин зүтгэж, хоёр орны төрийн тэргүүн нарын тохиролцсон чухал нийтлэг ойлголтыг тууштай хэрэгжүүлж, Хятад Монголын хувь заяаны нэгдмэл цогцыг бүтээн байгуулахад манлайлан оролцож, хоёр талын язгуур ашиг сонирхол, анхаарал хандуулж буй томоохон асуудлаар бие биенээ ойлгож, дэмжиж, хоёр талын харилцаа, олон салбарын ажил хэрэгч хамтын ажиллагааг илүү их ахиц дэвшилд хүргэхэд Хятад улс бэлэн байна гэжээ.